Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
test
СОНГОГЧ ТАНАА PDF Print E-mail
Written by admin   
Thursday, 24 May 2012 07:06
There are no translations available.

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах өдөр
2012оны 6 дугаар сарын 10-ны өдөр
/орон нутгийн цагаар 07:00-20:00цаг/


Хилийн  чанадад байгаа иргэн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоо мэдэгдэж БҮРТГҮҮЛЭХ:

  • Гадаад улсад байгаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,  улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн  /сонгуулийн эрх бүхий иргэн/  2012 оны 5 дугаар сарын 11-нээс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж,  сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.
  • Сонгуулийн эрх бүхий иргэн сонгууль д оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын дагуу бүртгүүлнэ. Үүнд:
Read more...
 
ГАДААДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА PDF Print E-mail
Written by admin   
Wednesday, 29 May 2013 07:50
There are no translations available.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс  иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байна.

Read more...
 
УРИАЛГА PDF Print E-mail
Written by admin   
Monday, 13 May 2013 00:25
There are no translations available.

УРИАЛГА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох иргэдийг бүртгэх ажиллагаа 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 29-нийг дуустал явагдана.

Түркт байгаа 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. Анкара дахь ЭСЯ-нд ирэх боломжтой иргэд биечлэн ирж бүртгэлийн анкетийг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарыг өгч бүртгүүлнэ. Анкарад ирэх боломжгүй иргэд хавсаргасан хүснэгт-ийг бөглөж гарын үсэг зураад үндэсний гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it цахим шуудангийн хаягаар сканнердаж ирүүлэх, ЭСЯ-ны 0312-492-1064 дугаарын факсаар, эсвэл доорхи хаягаар шуудангаар ирүүлж бүртгүүлнэ.

6 дугаар сарын 26-наас өмнө эх орондоо очиж саналаа өгөх бол ЭСЯ-нд бүртгүүлэхгүй бөгөөд Монголд сонгогчдын нэрийн жагсаалтад ар гэрээрээ дамжуулан бүртгэгдсэн байх шаардлагатай.

Бүртгүүлсэн иргэд 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрийн 07:00-22:00 цагийн хооронд Анкара дахь ЭСЯ-ны байранд үндэсний гадаад паспортаа авчирч саналаа өгнө.

Иргэдээ, сонгогчдын нэрийн жагсаалтад хугацаанд нь бүртгүүлж, Төрийн тэргүүнээ сонгох нэн хариуцлагатай сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Түркт байгаа иргэдийн саналыг авах ажлыг
зохион байгуулах салбар комисс

Хаяг: Монгол Улсын ЭСЯ, A.Fethi Okyar Sokak No.4, Oran, Cankaya, 06450, Ankara
Утас: 0312-492-1027, 0312-492-1028,
0507-410-1039 /Салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Билэгдорж/,
0554-826-2080 /Салбар комиссын гишүүн Г.Энхбаяр/
Факс: 0312-492-1064
Цахим шуудан: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Вэб хуудас: www.mfa.gov.mn
Facebook: https://www.facebook.com/embmong

2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр

Last Updated on Monday, 13 May 2013 00:46
 
ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭСЭХЭЭ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО PDF Print E-mail
Written by admin   
Thursday, 24 May 2012 07:05
There are no translations available.

Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын  20-ны өдрийн 29/А/37 тоот хамтарсан тогтоол/ тушаалаар баталсан “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-д нэмэлт өөрчлөлт орж, сонгууль өгөх иргэд Дипломат төлөөлөгчийн газарт 2 удаа ирэх шаардлагагүй болсон байна.

Та суугаа орныхоо Дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцож, санал өгөх тухайгаа иргэний гадаад паспортын хуулбарыг хавсарган шуудан, цахим шуудан, факсаар илгээж бүртгүүлэх боломжтой боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг суугаа орныхоо Дипломат төлөөлөгчийн газраас авч болно.

 
ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭСЭХЭЭ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО PDF Print E-mail
Written by admin   
Thursday, 24 May 2012 03:27
There are no translations available.

Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын  20-ны өдрийн 29/А/37 тоот хамтарсан тогтоол/ тушаалаар баталсан “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-д нэмэлт өөрчлөлт орж, сонгууль өгөх иргэд Дипломат төлөөлөгчийн газарт 2 удаа ирэх шаардлагагүй болсон байна.

Та суугаа орныхоо Дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцож, санал өгөх тухайгаа иргэний гадаад паспортын хуулбарыг хавсарган шуудан, цахим шуудан, факсаар илгээж бүртгүүлэх боломжтой боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг суугаа орныхоо Дипломат төлөөлөгчийн газраас авч болно.

 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Page 2 of 2

Links