Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
test
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ PDF Yazdır e-Posta
admin tarafından yazıldı   
Salı, 01 Kasım 2011 03:09
There are no translations available.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 50 жилийн ойг тэмдэглэж, “Монгол Улс НҮБ-д – 50 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 27-нд ГХЯ-нд зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ Монгол Улс өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон ололтын нэг нь 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон явдал гэж зүй ёсоор үзэж буйгаа тэмдэглэв. Тэрээр улс орноо олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болгох эрхэм үйлсэд оролцож улсынхаа нэр хүнд, байр суурийг НҮБ-ын хүрээнд бэхжүүлэх, Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин зүтгэж явсан нийт дипломатчдад талархал илэрхийлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Devamını oku...
 
Хилийн чанадад байгаа иргэд УИХ-ын ээлжит сонгуульд САНАЛАА ӨГӨХ: PDF Yazdır e-Posta
admin tarafından yazıldı   
Perşembe, 24 Mayıs 2012 07:08
There are no translations available.

· Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулгуулан шалгуулсны дараа саналын хуудсаа дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.

· Сонгогч нь саналын хуудсанд өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл эвслийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн нааж, саналын хайрцагт хийнэ.

· Сонгогч саналаа тэмдэглэхдээ алдаа гаргасан бол дугтуйлсан саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө Салбар комисст мэдэгдэж, уг хуудсаа хураалгаж, дахин нэг удаа саналын хуудсаа авч саналаа гаргаж болно.

· Нэгээс илүү нам, эвслийн төлөө санал өгсөн бол Таны санал хүчингүй болно гэдгийг анхаарна уу.

· Харин саналын хуудсан дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно.

- Сонгогчдод хориглох зүйл:

- Хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглаж санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх:

- Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, авч гарах:

- Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах, зураг авах, дүрс бичлэг хийх.

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах

ажлыг зохион байгуулах КОМИСС

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

www.gec.gov.mn

Санал авах байрны хаяг:

Утас:

 
УИХ-ЫН АБГББХ-НООС ГАДААДАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДЭЭС АВЧ БУЙ САНАЛ АСУУЛГА PDF Yazdır e-Posta
admin tarafından yazıldı   
Perşembe, 08 Mayıs 2014 03:07
There are no translations available.

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ СОНГУУЛЬД СУУГАА ОРОНД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН ЖАГСААЛТ PDF Yazdır e-Posta
admin tarafından yazıldı   
Pazartesi, 10 Haziran 2013 06:30
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд суугаа оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлсэн иргэдийн жагсаалт

Devamını oku...
 
МОНГОЛ УРЛАГИЙН ТОГЛОЛТ ТҮҮХЭНД АНХ УДАА НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН БҮГД ХУРАЛДААНЫ ТАНХИМД БОЛОВ PDF Yazdır e-Posta
admin tarafından yazıldı   
Salı, 01 Kasım 2011 02:48
There are no translations available.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдааны танхимд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр монгол урлагийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Урлагийн тоглолтыг НҮБ-ын Харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн асуудал эрхэлсэн НҮБ-ын ЕНБД-ын орлогч Кио Акасака хөтлөж НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн, Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга А.Аль-Нассер, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар нээж үг хэлэв.

Урлагийн тоглолтыг НҮБ-ын хэвлэл мэдээллийн алба интернэтээр шууд дамжуулан үзүүлэв.

LAST_UPDATED2
 
<< Başlat < Önceki 1 2 Sonraki > Son >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL

Холбоос