Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Иргэдэд туслах сангаас тусламж хүссэн өргөдлийн загвар PDF Print E-mail
Written by admin   
Wednesday, 25 August 2010 04:32
There are no translations available.

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АНКАРА ХОТ


Утга:    Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас тусламж хүсч өргөдөл гаргах нь

Read more...
 
ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗААВАР PDF Print E-mail
Written by admin   
Wednesday, 25 August 2010 04:31
There are no translations available.

Гадаад харилцаан сайдын 2009 оны
8 дугаар сарын .....өдрийн .....тоот
тушаалын хавсралт
ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН
ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРМИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд туслах сангийн хөрөнгийг зарцуулах, зөвшөөрөл олгох, санг бүрдүүлэх, гүйцэтгэлийг хангах, тайлагнах, хяналт тавихдаа Засгийн газрын 2008 оны 110 дугаар тогтоолоор батлагдсан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм болон энэхүү зааврыг баримтална.
1.2. Энэхүү заавар нь Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон бөгөөд төлбөрийн чадваргүй нь холбогдох хууль хяналтын болон орон нутгийн байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон Монгол Улсын иргэнд үйлчилнэ.
1.3. Заавар Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн албан томилолтоор гадаадад зорчиж яваа иргэнд хамаарахгүй.
1.4. Сангийн хөрөнгөөс үзүүлэх нэг удаагийн тусламжийн хэмжээ найман сая төгрөг хүртэл байна.
1.5. Тусламжийг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож, төгрөгтэй тэнцэх суугаа орны валютаар олгоно.

Read more...
 
ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ PDF Print E-mail
Written by admin   
Wednesday, 25 August 2010 04:30
There are no translations available.

Засгийн газрын 2008 оны 110 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН
ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16-д заасан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан (цаашид “Сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
1.2. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

Read more...
 


Links