Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
УРИАЛГА PDF Yazdır e-Posta
There are no translations available.

УРИАЛГА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох иргэдийг бүртгэх ажиллагаа 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 29-нийг дуустал явагдана.

Түркт байгаа 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. Анкара дахь ЭСЯ-нд ирэх боломжтой иргэд биечлэн ирж бүртгэлийн анкетийг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарыг өгч бүртгүүлнэ. Анкарад ирэх боломжгүй иргэд хавсаргасан хүснэгт-ийг бөглөж гарын үсэг зураад үндэсний гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны Bu e-Posta adresi istek dışı postalardan korunmaktadır, görüntülüyebilmek için JavaScript etkinleştirilmelidir цахим шуудангийн хаягаар сканнердаж ирүүлэх, ЭСЯ-ны 0312-492-1064 дугаарын факсаар, эсвэл доорхи хаягаар шуудангаар ирүүлж бүртгүүлнэ.

6 дугаар сарын 26-наас өмнө эх орондоо очиж саналаа өгөх бол ЭСЯ-нд бүртгүүлэхгүй бөгөөд Монголд сонгогчдын нэрийн жагсаалтад ар гэрээрээ дамжуулан бүртгэгдсэн байх шаардлагатай.

Бүртгүүлсэн иргэд 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрийн 07:00-22:00 цагийн хооронд Анкара дахь ЭСЯ-ны байранд үндэсний гадаад паспортаа авчирч саналаа өгнө.

Иргэдээ, сонгогчдын нэрийн жагсаалтад хугацаанд нь бүртгүүлж, Төрийн тэргүүнээ сонгох нэн хариуцлагатай сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Түркт байгаа иргэдийн саналыг авах ажлыг
зохион байгуулах салбар комисс

Хаяг: Монгол Улсын ЭСЯ, A.Fethi Okyar Sokak No.4, Oran, Cankaya, 06450, Ankara
Утас: 0312-492-1027, 0312-492-1028,
0507-410-1039 /Салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Билэгдорж/,
0554-826-2080 /Салбар комиссын гишүүн Г.Энхбаяр/
Факс: 0312-492-1064
Цахим шуудан: Bu e-Posta adresi istek dışı postalardan korunmaktadır, görüntülüyebilmek için JavaScript etkinleştirilmelidir , Bu e-Posta adresi istek dışı postalardan korunmaktadır, görüntülüyebilmek için JavaScript etkinleştirilmelidir
Вэб хуудас: www.mfa.gov.mn
Facebook: https://www.facebook.com/embmong

2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр

 

Холбоос