Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УРЛАГИЙН ТОГЛОЛТ ТҮҮХЭНД АНХ УДАА НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН БҮГД ХУРАЛДААНЫ ТАНХИМД БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 11-р сарын 01, Мягмар гариг, 02:48

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдааны танхимд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр монгол урлагийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Урлагийн тоглолтыг НҮБ-ын Харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн асуудал эрхэлсэн НҮБ-ын ЕНБД-ын орлогч Кио Акасака хөтлөж НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн, Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга А.Аль-Нассер, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар нээж үг хэлэв.

Урлагийн тоглолтыг НҮБ-ын хэвлэл мэдээллийн алба интернэтээр шууд дамжуулан үзүүлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11-р сарын 01, Мягмар гариг, 02:49
 

Холбоос