Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Agreement on the establishment of TIKA project coordination office PDF Print E-mail
Wednesday, 25 August 2010 04:16

Хоёр орны хооронд тогтсон найрамдалт харилцаанд тулгуурлан, техникийн хамтын ажиллагааны шугмаар эдийн засаг, нийгмийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид бататгах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Түрк Улсын Засгийн газар /цаашид талууд гэнэ/ доорхи зүйлийг харилцан тохиролцов.
1 дүгээр зүйл
1. Хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх зорилгоор талууд хамтран ажиллана.
2. Энэхүү хэлэлцээр нь техникийн хамтын ажиллагааны ерөнхий зарчмуудыг тусгасан болно. Талууд, техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэргэжих төслөө тусад нь гэрээ /цаашид “ Төслийн гэрээ” гэнэ/ байгуулж болно. Хамтарсан төслийн гэрээнд төслийн зорилго, байгууллагын эрх зүйн байдал, талууд, оролцлогчдын үүрэг хариуцлага болон төслийн хэрэгжилттэй холбоотой нөхцлүүдийг тусгана.
3. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монголын талаас Монголын санхүү, эдийн засгийн яам, Түркийн талаас Түркийн Олон улсын хамтын ажилллагаа, хөгжлийн удирдах газар /ТИКА/ хариуцна.
4. ТИКА-гийн Хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газар нь Бүгд Найрамдах Түрк Улсын Засгийн газрийн нэрийн өмнөөс Түрк Улсад болон гадаад орнуудад хэрэгжүүлж буй төслөөрөө дамжуулан техникийн туслалцааны үйл ажиллагааг бие даан явуулдаг байгууллага юм. Хөтөлбөр зохицуулалтийн төлөөлөгчийн газар нь хөтөлбөр хэргэжүүлэх, төсөл боловсруулах болон хөгжиж буй орны эдийн засаг, технологи, дэд бүтэц, соёл боловсролын салбарт туслалцаа үзүүлэн хамтран ажиллах үүрэгтэй.
2 дугаар зүйл
1. Хэлэлцээрийн хүрээнд Туркийн тал, Хөтөлбөр зохицуулах төлөөлөгчийн газраар дамжуулан доорхи үйл ажиллагааг хэргэжүүлнэ:
а/ Монгол Улсад сургалт явуулах, зөвлөлгөө өгөх, судалгаа шинжилгээ хийх болон бусад үйл ажиллагааг хэргэжүүлнэ;
б/ Төлөвлөгөө боловсруулах, судалгаа шинжилгээ хийх;
в/ Бусад хамтын ажиллагааны салбаруудыг талууд харилцан тохиролцож байх болно.
2. Туслалцааг дараахи хэлбэрээр үзүүлнэ:
а/ Мэргэжилтэн, сургагч, зөвлөх, туслах болон туслах ажилтанг томилно. /Түркийн талаас Монголд томилогдон ажиллаж байгаа ажилтанг цаашид “томилогдсон мэргэжилтэн” гэнэ/;
б/ Төсөл болон хөтөлбөрт шаардлагатай материал, тоног төхөөрөмжөөр хангах;
в/ Монголын эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн, удирдах ажилтнуудыг сургах, мэргэжил дээшлүүлэх;
г/ Талуудын хүлэээн зөвшөөрсөн бусад үйл ажиллагааг явуулна.
3 дугаар зүйл
Энэхүү хэлэлцээрийн дагуу Түркийн тал дараахи үүргийг хүлээнэ:
а/ Хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газрыг компьютер болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;
б/ ХЗТГ-ын ажилтан, орон нутгийн ажилтанг томилож цалинжуулах;
в/ Хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газрыг шаардлагатай тээврийн хэргэслээр хангах;
г/ Цалин болон бусад зардлыг хариуцах;
д/ Техникийн хамтын ажиллагааны төсөл болон сургалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх;
е/ Зохицуулагч мэргэжилтнийг томилох, цалинжуулах,
ж/ Дөрөвдүгээр зүйлийн в, г, е-д заасан зардлыг хариуцах.
4 дүгээр зүйл
Энэхүү хэлэлцээрийн дагуу Монголын тал дараахи үүргийг хүлээнэ:
а/ Төсөл сонгох, боловсруулах болон хэрэгжүүлэхээр томилогдсон мэргэжилтнүүдийг улсын нууцад ул хамаарах мэдээллээр хангах;
б/ Монголд мөрдөж буй хууль журмын дагуу томилогдсон мэргэжилтэн ажиллах, амрахад харшлах шаардлага тавихгүй;
в/ Хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газрыг байраар хангах /зардлыг Түркийн тал хариуцах/;
г/ Төлөөлөгчийн газрын байрыг цахилгаан, уур, ус, дулаанаар хангах  /зардлыг ХЗТГ хариуцах/;
д/ ХЗТГазрыг байгуулахад шаардагатай албан бичиг баримтыг бүрдүүлэхэд туслах;
е/ Монголд ажил үүргээ гүйцэтгэж яваа ХЗТГ-ын томилогдсон мэргэжилтэнд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдолд үйлчилгээ үзүүлэх /зардлыг ХЗТГ хариуцах/;
ж/ ТИКА-гийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаадаас болон дотоодоос нийлүүлж буй материал, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.
5 дугаар зүйл
Монгол Улсын Засгийн газар, ТИКА-гийн ХЗТГ-ын ажилтнуудад бусад олон улсын хамтын ажиллагааны байгууллагад олгосон жишгийн дагуу ижил эрх ямба олгоно.
6 дугаар зүйл
Хоёр тал дор дурдсан салбарт төсөл боловсруулж хэрэгжүүлнэ:
а/ Дэд бүтэц;
б/ Хувьчлал, хувьчлалын дараахи туслалцааны хөтөлбөр;
в/ Усжуулалтын систем;
г/ Газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
д/ Үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах;
е/ Мал аж ахуй болон цэцэрлэгийн аж ахуйд тулгууралсан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
ж/ Аялал жуулчлал;
з/ Эрүүл мэнд;
и/ Байгал орчны хамгаалах;
к/ Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа;
л/ Талуудын харилцан тохиролцсон бусад салбар.
7 дугаар зүйл
Энэхүү хэлэлцээрийг байгуулахаас өмнө хэрэгжиж байгаа техникийн хамтын ажиллагааны төсөлд энэ хэлэлцээр нь нэгэн адил үйлчилнэ.
8 дугаар зүйл
1. Талууд энэхүү хэлэлцээрийн соёрхон батлах бөгөөд соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг харилцан солилцсон өдрөөс хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү Хэлэцээр нь таван жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд Талууд хэлэлцээрийг цуцлах талаар хэлэцээрийн хугацаа дуусгавар болохоос 3 сарын өмнө бачгээр мэдэгдээгүй тохиолдолд хэлэлцээр таван жилээр дахин сунгагдана.
3. Хэлэцээрт нэмэлт буюу өөрчлөлт оруулах тохиолдолд Талууд харилцан тохиролцож Протокол үйлдэх ба энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болно.
4. Энэхүү хэлэлцээрийг тайлбрлах болон хэрэгжүүлэх явцад гарч болох аливаа маргаан болон үл ойлголцох асуудлыг Талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэж байх болно.
Энэхүү Хэлэлцээрийг 2004 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Анкара хотноо Монгол Түрк, Англи хэлээр 2 хувь үйлдсэн бөгөөд эх бичвэр тус бүр адил хүчинтэй байна. Хэлэлцээрийг тайлбаолах явцад зөрүү гарвал Англи хэл дээрх эх бичвэрийг баримтална.

Монгол Улсын                Бүгд Найрамдах Түрк Улсын
Засгийн газрын өмнөөс            Засгийн газрын өмнөөс
Гадаад хэргийн сайд            Төрийн сайд
Лувсангийн Эрдэнэчулуун        Бэшир Аталай



 

Links