Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Гадаад бодлогын үзэл баримтлал
МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна. Олон улсын харилцаа өнгөрсөн зууны сүүлийн хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдлөө. Хөгжлийн шинэ томоохон төвүүд тодорч, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна.

Нөгөөтэйгүүр, улс орнуудын хөгжлийн хурд, түвшин улам бүр ялгарч,  буурай, эмзэг эдийн засагтай улсуудад ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Зарим улс, бүс нутагт цөмийн зэвсэгтэй болох оролдлого үргэлжилж, хурцадмал байдал намжихгүй байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол хийгээд олон улсын терроризм, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчний тархалт зэрэг аюул, сорилт нэмэгдэх болов.

Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засаг бүхий улс болж хөгжихийн хамт гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн тоо үлэмж нэмэгдэв.

Монгол Улс нөөц баялгаа ашиглан эдийн засгийн чадавхийг өсгөх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх эрчимтэй хөгжлийн замд орж байна.

Дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын оруулж ирсэн хувь нэмрийг улам өсгөх, үндэсний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

Гарчгаар шүүх     Үзүүлэх # 
# Мэдээллийн гарчиг Зохиогч Үзсэн
1 ДОЛОО.ГАДААД СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БОДЛОГО admin 1695
2 ЗУРГАА.ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГО admin 1337
3 ТАВ.СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО admin 1919
4 ДӨРӨВ.ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО admin 2071
5 ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО admin 1927
6 ХОЁР.УЛС ТӨРИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО admin 1730
7 НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ admin 2104
 

Холбоос